Хөөрхөн Зүрх ТББ -ын сайн дурын ажилтнаар 2 жилийн хугацаанд идэвхтэй, үр бүтээлтэй ажилласан бол үндсэн гишүүнээр элсэх эрх үүсэх болно. Үндсэн гишүүн нь:
- Тэгш эрхтэйгээр байгууллагын хөтөлбөр, үйл ажиллагаанд оролцох
- Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх
- Шинээр ажил санаачлан түүнийгээ хэрэгжүүлэх санал гаргах, хэлэлцүүлэх
- Байгууллагын зүгээс болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулах төрөл бүрийн танилцуулга, арга хэмжээнд эрх тэгш хамрагдах
- Өөрийн болон бусдын хариуцсан ажлыг сайжруулах талаар санал гаргах
- Байгууллагаас зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр оролцох
- Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой дотоол мэдээлэл, төлөвлөгөө, санхүүгийн тайлантай танилцах
- Удирдах зөвлөлийг сонгох, нэр дэвших эрхтэй