Хөөрхөн Зүрх ТББ нь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө 2012 оноос эхлэн тасралтгүй, туушдаа ажиллаж буй төрийн бус, шашин болон нам, ашгийн бус байгууллага юм. Бидний алсын хараа эрүүл аюулгүй нийгмийн төлөө бодлогод нөлөөлөх, олон нийтийг хүний эрх, жендэрийн тэгш эрх, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар иргэд, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагад нөлөө үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ухуулан сурталчлах ажиллагааг эерэг аргаар өөрчлөх зорилго дор нэгдсэн салбар бүрийн залуусын нэгдэл юм.
Хөөрхөн Зүрх ТББ -ын сайн дурын ажилтнаар 2 жилийн хугацаанд идэвхтэй, үр бүтээлтэй ажилласан бол үндсэн гишүүнээр элсэх эрх үүсэх болно. Одоогоор манай байгууллага нь 35 үндсэн гишүүнтэй.
Үндсэн гишүүн нь дараах эрхийг эдэлнэ.
- Тэгш эрхтэйгээр байгууллагын хөтөлбөр, үйл ажиллагаанд оролцох
- Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх
- Шинээр ажил санаачлан түүнийгээ хэрэгжүүлэх санал гаргах, хэлэлцүүлэх
- Байгууллагын зүгээс болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулах төрөл бүрийн танилцуулга, арга хэмжээнд эрх тэгш хамрагдах
- Өөрийн болон бусдын хариуцсан ажлыг сайжруулах талаар санал гаргах
- Байгууллагаас зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр оролцох
- Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой дотоол мэдээлэл, төлөвлөгөө, санхүүгийн тайлантай танилцах
- Удирдах зөвлөлийг сонгох, нэр дэвших эрхтэй