Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах зорилготой “Гинжийг Тасал” нөлөөллийн кампанит ажлыг “Хөөрхөн Зүрх” ТББ-аас санаачлан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр 2 дахь жилдээ үргэлжилж байна.
Энэхүү кампанит ажлын хүрээнд “Эерэг Цэнэг” манга номыг гаргав. Тус манга ном нь залуучуудын дундах жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг болон бэлгийн хүчирхийллийн талаарх, ойлголтыг нэмэгдүүлж, үүнээс сэргийлэх мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой юм.