“Итгэл найдвар” кино хэлэлцүүлэг нь мэргэжилтнүүдийн ойлголтыг нэмэгдүүлж зан төлөв, хандлагыг өөрчлөх гол зорилготой нөлөөллийн чадавх бэхжүүлэх сургалт юм. Энэ кино нь сургуульруугаа явж байх замдаа танихгүй хүнд хүчиндүүлсэн 8 настай охины бодит түүхээс сэдэвлэгдсэн бөгөөд мэргэжилтнүүд /цагдаагийн ажилтнууд, нийгмийн ажилтнууд, сэтгэл зүйчид, сургуулийн зүгээс/ мөн харилцааны мэргэжилтнүүд хамтран хохирогч охин болон түүний гэр бүлд...