Бид хамтдаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож чадна!

MN EN

Нөлөөллийн хөтөлбөрийн хүрээнд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хохирогч, даван туулагчдыг хамгаалах, хүний эрхэд суурилсан хууль эрх зүйн тогтолцоог бий болгоход бодлогод нөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.

 

Нэг Тэрбумаараа Тэмцье олон улсын хөдөлгөөн

Дэлхий дахинд гурван эмэгтэй хүний нэг нь амьдралдаа хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртөж байна гэдэг судалгааг НҮБ-аас гаргасан бөгөөд тэдгээр эмэгтэйчүүд нийлээд НЭГ ТЭРБУМ болдог.

"Нэг тэрбумаараа тэмцье" олон улсын хөдөлгөөн нь эдгээр НЭГ ТЭРБУМ охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүсийг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ УРЛАГААР ДАМЖУУЛАН илэрхийлэх, шаардахыг уриалдгаараа онцлогтой юм. Одоогоор дэлхийн өнцөг булан бүрд сая сая охид, эмэгтэйчүүд, сайн дурын ажилтнууд, нийгмийн зүтгэлтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөөх тус хөдөлгөөнд нэгдэж, 200 гаруй улс орнууд зохион байгуулж байна.

Монгол Улсад “Хөөрхөн Зүрх” ТББ-ын санаачилгаар хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө олон улсын хөдөлгөөнийг 2013 оноос хойш өрнүүлж байна.

Нэг Тэрбумаараа Тэмцье - 2019

Сургууль эмнэлэг биш аян

“Сургууль эмнэлэг биш” аян нь Канад сангийн дэмжлэгтэйгээр “Хөөрхөн Зүрх” ТББ, “ГҮНЖ” Төвтэй хамтран насанд хүрэгчид болон өсвөр насныханд жендэрийн мэдрэмж, хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхийн зөрчлийг таньж мэдэх талаар ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх замаар сургуулийн орчинд хийгдэж буй охидын үзлэгийг зогсооход олон нийтийн дэмжлэгийг бий болгох, өсвөр үе, залуучуудад бэлгийн боловсролын мэдлэг ойлголт өгөх зорилготойгоор хэрэгжүүлж байна.

"Амлая" аян

“Амлая” аян нь бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх арга зүйд сургах, зөв хандлага ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм. Европын Холбоо болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилттэй Дэлхийн Зөн ОУБ, Хөөрхөн Зүрх ТББ-ын хэрэгжүүлж буй “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё” төслийн хүрээнд уг аян нь дөрвөн сарын хугацаанд амжилттай хэрэгжиж байна.  

“Амлая” нөлөөллийн аян нь нийгэмд эерэг уриалгыг түгээн эцэг, эхчүүд асран хамгаалагчдыг хүүхдээ хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах дадалд чиглүүлэх зорилготой. Тус аян нь amlay фэйсбүүк болон bi.amlay/ инстаграм хуудсууд болон Боловсрол, Ийгл телевизүүдээр дамжуулан үндсэн мэдээллүүдээ олон нийтэд хүргэж байгаа бөгөөд чөлөөт уран бүтээлчид, энэ салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд өөрсдийн санаачилгаараа нэгдэн хувь нэмрээ оруулж байна. 

  •