Бид хамтдаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож чадна!

MN EN

Гэр бүлийн хүчирхийллийн даван туулагчдад зориулсан гарын авлага

1 сарын 14, 2025

"Хөөрхөн Зүрх" ТББ нь Азийн сантай хамтран, хаалттай хаалганы цаана үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийг даван туулж буй эмэгтэйчүүдэд зориулан гарын авлага боловсруулсанаа та бүхэнд хүргэж байна.

Гарын авлагатай доорх холбоосоор танилцана уу.

https://issuu.com/beautifulh.../docs/domestic_violence_mon_3

Хүчирхийлэлтэй харилцаанаас Салах эсвэл Нийлэх/Үлдэх сонголтыг хийх үед тулгамддаг нийтлэг асуултуудад хариулт өгөх зөвлөмж, мэдээллийг нэгтгэн гарын авлагад багтаалаа.

Энэхүү гарын авлагаас та дараах мэдээллүүдийг авах боломжтой:

  • Хүчирхийлэлтэй харилцаанаас Салах эсвэл Үлдэх үед өөрийн аюулгүй байдлаа хамгаалах хууль эрх зүйн болон сэтгэл зүй, нийгмийн дэмжлэг үйлчилгээний тухай мэдээлэл
  • Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, суурь шалтгаан
  • Тусламж үзүүлэх байгууллагуудын мэдээллийг авах боломжтой

Хүчирхийллийг даван туулж буй хэн нэгэнд туслах, тэднийг сонсох, дэмжихэд та үргэлж бэлэн байгаарай. Даван туулагчдад итгэж, тусалснаар та хүчирхийллийн гинжийг тасалж чадна. Иймд хүчирхийллийн хажуугаар хэзээ ч бүү дуугүй өнгөрөөрэй!